MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

СЭЛЭНГЭ: Эрчимжсэн мал аж ахуйг сум бүрдээ төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-13 09:36:27

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хүнсний хувьсгалын хүрээнд эрчимжсэн мал аж ахуйг сум бүрдээ төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, дэмжин ажиллах бодлогыг барьж байна.

 

Иймээс аймгийн Засаг дарга цөм сүргийн үүлдэр угсааг сайжруулахад нээлттэй хамтран ажиллана гэдгээ хэлсэн байгаа.

 

Дээрх бодлогын хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Халимаг үхэр үржүүлж байна. Халимаг үхэр нь Монгол үхэр бөгөөд 400-гаад жилийн өмнөөс Халимаг, Торгуудууд таслан авч нүүдэллэсэн хэмээн үздэг.

 

Тус үхрийн давуу тал нь -40 градусын хүйтэнд тэсвэртэйгээс гадна бэлчээрээр идэш тэжээлээ олж иддэг, тусгай байр сууцанд байдаггүй, тэсвэрлэх, дасан зохицох чадвар өндөртэй юм.

 

Махны чиглэлийн Халимаг үхэр нь 18 сартайгаасаа үржүүлэгт орж, нас бие гүйцсэн дундаж үхэр 380-470 кг жин татдаг байна. Монгол үхрийн махны гарц 47 орчим хувь байдаг бол халимаг үхрийн махны гарц нь 62 хувьтай байдаг байна. 

Связанные новости