СҮХБААТАР: Хамт олноороо жилд хоёр удаа мод тарьж хэвшжээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-10-17 14:10:06

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Тэрбум модүндэсний хөдөлгөөнд нэгдэж Аймгийн ЗДТГ-ынхан Ирээдүйдээ ногоон бэлэг үлдээе” уриан дор хамт олноороо жилд хоёр удаа мод тарьдаг уламжлалтай. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт тус хамт олон Талын наранцэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг мод нэмж тарьжээ.

 

Тэд өнгөрсөн тавдугаар сард мөн тус хүрээлэнд 200 мод тарьсан бөгөөд арчилгаа усалгаагаа ч өөрсдөө хийдэг байна.

 

Аймгийн ЗДТГ-ын хамт олон байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүр идэвхтэй оролцохыг уриаллаа.