ГОВЬ-АЛТАЙ: Төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-21 14:50:59

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяагаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. 


Томилолтын баг тус аймгийн Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын орлогч Э.Энхнаран нартай уулзан “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх тавдугаар аян”, аймаг дахь цахим шилжилтийн хэрэгжилт, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн байдал зэрэг асуудлын талаар санал солилцов.


Уулзалтын үеэр “Цахим Алтай” хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай хэрэгжиж байгааг онцолж, орон нутгийн төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн дэд бүтэц, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах, инновацын шийдэл нэвтрүүлэх чиглэлээр Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо. 


Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын томилолтын баг тус аймгийн Чандмань, Цогт, Эрдэнэ зэрэг алслагдсан сумдад ажиллаж, орон нутгийн иргэд, малчдад зориулсан цахим ур чадварын сургалт зохион байгуулах, төрийн цахим үйлчилгээний ач холбогдлыг таниулах, ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Связанные новости