БУЛГАН: “Амжилтын гараа" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сургалтын шинэ арга зүй, сурагчийн хөгжлийг дэмжих үр дүнтэй туршлагуудтай танилцаж, багш нарын мэргэжлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий "Амжилтын гараа" хөтөлбөрийг энэ сарын 20-22-ны өдрүүдэд урд бүсийн сумдад үргэлжлүүлж байна.
Булган аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Амжилтын гараа” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар баталсан юм.
Энэхүү үйл ажиллагаа нь Дархан хан, Чин толгой бүсийн болон Булган аймгийн ерөнхий боловсролын II, III сургуулийн 120 гаруй бага ангийн багш, сургалтын менежерийн чадавхыг бэхжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Сургалтын үеэр олон сайн илтгэл, туршлагаа хуваалцаж, үр дүнтэй оновчтой шинэ санаануудаа хэлэлцсэн байна.
Булган аймагт 16 сум, 1 тосгоны 22 сургууль үйл ажиллагаа явуулж ЕБС-д 675 багш, СӨБ-д 178 багш ажиллаж буйгаас энэ удаагийн "Амжилтын гараа" хөтөлбөрт 120 гаруй багш, менежер хамрагдаж байна.