СЭЛЭНГЭ: Азийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-27 11:14:31

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Азийн наадмаас сонирхогчдын холимог тулааны баг тамирчид мөнгө, хүрэл мeдаль хүртлээ.

 

Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсын Манама хотод болж байна.


Энэхүү наадамд Азийн 45 орны Үндэсний олимпын хорооны 4000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн турш өрсөлдөнө. Монгол Улсаас спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 дасгалжуулагчийн удирдлагад оролцож байна.

 

4 жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадамд Сэлэнгэ аймгийн БТСГ-ын арга зүйч, аймгийн бокс, гардан тулааны Болд нударга клубын багш дасгалжуулагч, спортын мастер Т.Болдбаатар дасгалжуулагчтай сонирхогчдын холимог тулааны Монгол Улсын шигшээ багийн тамирчид оролцож байна.

 

Дээрх тамирчид Азийн залуучуудын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж Монголын Улсын баг тамирчдын медалийн салхийг хагалжээ.

 

Связанные новости