Өнөөдөр 53 вагон АИ-92 бензин импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-27 10:36:03

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3.180 тонн АИ-92 авто бензин импортлон, холбогдох өртөөд дээр буулгаж байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.


Үүнд:

Импортын хуваарилалт:

Толгойт өртөө-26 вагон

Рашаант өртөө -4 вагон

Замд яваа /Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн/ -23 вагон


Замд явж буй 23 вагоны чиглэл:

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөө рүү тээвэрлэж байна:

Рашаант өртөө-4 вагон

Улаанбаатар өртөө-5 вагон

Толгойт өртөө -4 вагон

Дархан өртөө-5 вагон

Сайншанд өртөө -5 вагон


Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэх АИ-92 авто бензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их импорт хийхээр төлөвлөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 авто бензиний эхний ачилтыг өнөөдөр /10 дугаар сарын 27-нд/ хийж, Монгол Улсын нутаг дэвсгэрт лхагва гарагт орж ирэхээр төлөвлөжээ. 

Связанные новости