ХӨВСГӨЛ: Иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг БНСУ-ын Бусан хоттой боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Бусан хотын Со дүүргээс Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах, дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн нэвтрүүлэлтийг дэмжих зорилгоор түргэн тусламжийн зориулалт бүхий иж бүрэн тоноглогдсон авто машин нийлүүлснийг Засаг дарга Л.Төмөрбаатар Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Хөвсгөл аймаг Со дүүрэгтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш эрүүл мэндийн салбарт хоёр орны эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд 1700 гаруй иргэн эмчилгээ, үзлэг үйлчилгээ авч, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж, сургалтын хөтөлбөрүүд хэрэгжжээ.
Цаашид эмч, сувилагч нарыг туршлага солилцон суралцуулахаар төлөвлөж байгаа
юм.


Ulaanbaatar