Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-04 08:29:57

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.

Связанные новости