Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-05 08:25:36

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.


Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор  нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.

Связанные новости