ДОРНОГОВЬ: Үзэсгэлэнгийн танхимаас
ФОТО МЭДЭЭ
                                                                    Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн “Дорнын тусгал” гэрэл зургийн холбоо, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв, аймгийн Музей сургалт, судалгааны төвтэй хамтран "Урланд ирсэн намар" яруу найрагч, гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг 11 дүгээр сарын 1-нд Сайншанд сумын Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.
Энэхүү үзэсгэлэнд гэрэл зурагчид, яруу найрагчид бие биенийхээ уран бүтээлд шинээр бүтээл туурвин, түүнийгээ олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Гэрэл зурагчид яруу найрагчдын шүлгэнд зориулж говийн байгалийн сайхан, хүн зоны амьдралыг харуулсан хөрөг зураг, мөн хийсвэр сэтгэлгээний төрлөөр бүтээл туурвисан бол яруу найрагчид мөн л гэрэлд зурагчдын бүтээлд зориулж шүлэг урлажээ.
Хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ оны арваннэгдүгээр сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.Ташрамд, энэ жил Дорноговь аймгийн гэрэл зурагчид хамтарсан уран бүтээлийн аялал зохион байгуулж, Хатанбулаг сумын байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгийн Хамарын хийдийн бүс нутагт есдүгээр сард болсон "Тэнгэрийн хутагт" фестивалийн үеэр хамтарсан үзэсгэлэнг тус тус олны хүртээл болгожээ.
Нээлтийн үйл ажиллагааны талаар сэтгүүлч, гэрэл зурагчин П.Нямцэцэгийн буулгасан фото зургаас хүргэж байна.
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
                                
        Ulaanbaatar