Манай орны хамгийн том 10 нуурын дөрөв нь Увсад бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Манай орны хамгийн
том 10 нуурын дөрөв нь Увс аймгийн нутаг дэвсгэрт оршдог.
Увс нуур 3350, Хөвсгөл нуур 2760, Хар-Ус нуур 1852, Хяргас нуур 1406, Буйр
нуур 615, Хар нуур 575, Дөргөн нуур 305, Ачит нуур 297, Бөөнцагаан нуур 252, Үүрэг
нуур 238 км.кв талбайг эзэлдэг бөгөөд эдгээрээс Увс, Хяргас, Ачит, Үүрэг
нуур Увс аймгийн нутаг дэвсгэрт оршдог.
Үүнээс гадна Увс аймагт Айраг нуур, Хар-Ус нуур, Баян нуур, Бага нуур, Олон нуур, Дөрөө
нуур, Шаазгай нуур гэх мэт маш олон нуур бий.
Эдгээр нуураас хамгийн гүнзгий нь Хяргас нуур бөгөөд загас элбэгтэй. Харин хамгийн гүехэн нуур нь Бага нуур юм. Хамгийн цэнгэгч устай нь Ачит нуур юм. Увс нуурт 200 гаруй төрөл зүйлийн шувууд нүүдэллэн ирдэг судалгаа бий.
Өвлийн улиралд Увс аймгийн бүх нуур хөлддөг бөгөөд малчид, иргэд зам товчлон мөсөн дээгүүр нь зорчих нь элбэг байдаг.
Нууруудын зургийг гэрэл зурагчин Д.Баттулга, Д.Пүрэвжав, П.Баттогтох, Г.Буяндалай нарын бүтээлээс авлаа.

Увс нуур

Хяргас нуур

Үүрэг нуур

Ачит нуур

Хар-Ус нуур

Айраг нуур

Бага нуур

Баян нуур

Дөрөө нуур

Шаазгай нуур
Ulaanbaatar