ХӨВСГӨЛ: Газрын харилцаатай холбоотой 70 орчим төрлийн үйлчилгээ авах киоск машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэсэн киоск машиныг хэрэглээнд нэвтрүүллээ.
Газрын харилцааны киоск машин нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх боломжтой.
Мөн 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө төлөх зэрэг үйлчилгээнүүдтэй юм.

Энэхүү киоск машин үйлчилгээнд нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, дараалал багасгах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц авчрах юм.
Хэрэглэгч үйлчилгээг өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй
утасны дугаараа ашиглан нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой юм.

Связанные новости
Ulaanbaatar