СҮХБААТАР: Гуравдугаар сургуулийн мэдээлэл технологийн танхимыг иж бүрэн тохижуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн мэдээлэл технологийн танхимыг иж бүрэн тохижуулахаар болжээ.
ХасБанк, Хөгжлийн алтан сан ТББ-тай хамтран Монгол орон даяар XacLab II төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд 21 аймаг тус бүрээс ерөнхий боловсролын нэг сургуулийн мэдээлэл технологийн танхимийг иж бүрэн тохижуулах ажил үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн мэдээлэл технологийн танхимийг 16 ширхэг иж бүрэн компьютер болон бусад дагалдах төхөөрөмжийг хамт танхимыг хүүхдүүдийн сонирхол татахуйц, өнгөлөг, сонирхолтой өнгө төрх, шийдэлтэйгээр тохижуулахаар болжээ.
Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга М.Идэрбат болон 3-р сургууль, Хасбанкны удирдлагууд хоорондын хөрөнгө оруулалтын гурвалсан гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Уг төслийг зорилго нь сурагчдад цахим орчинд мэдлэг, ур чадвараа бие даан нэмэгдүүлэх, сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм.
Связанные новости
Ulaanbaatar