Нөөцийн өвсийг хэдэн төгрөгөөр борлуулах нь тодорхой болоогүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган сумын аюулгүйн нөөцөд 1500 боодол өвс, 40 тн. тэжээл бэлтгэн нөөцлөөд байна. Багийн дарга нар малтай айлуудаараа явж бодит байдалтай танилцаж байгаа бөгөөд хэдэн айл нөөцөөс хичнээн өвс, тэжээл авах төлөвтэй байгааг судалж байгаа ажээ.
Ингэснээр хэдэн төгрөгөөр зах зээлд өвс тэжээл борлуулахыг шийдвэрлэнэ. Өнгөрсөн онд мөн энэ тооны өвс тэжээл нөөцөлж авснаас 1 боодол өвсийг 3000, 1 шуудай тэжээлийг 12000 төгрөгөөр борлуулж байсан боловч өвөлжилт өнтэй байсан учир нөөцөлсөн өвс тэжээлийн 60 хувь нь л борлуулагдаж байсан байна. Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шинэ үнийг тогтооно.
П.Батням