СЭЛЭНГЭ: Өрхийн үйлдвэрлэгч В.Балдорж уламжлалт аргаар унь, хана үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол гэрийн өв соёлыг үргэлжлүүлэн уламжлалт гар аргаар
бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, чанарыг дээдэлсэн "Хүдэр" брэндийг Сэлэнгэ аймгийн
Хүдэр сумын өрхийн үйлдвэрлэгч В.Балдоржийн гэр бүл бүтээж байна.
Монгол гэрийн ур ухааныг өвлөн хадгалж, хус модоор
хийж буй гэрийн хана, унь нь уламжлалт гар урлалын нэгэн хэсэг юм.
"Хүдэр" брэндийг санаачлагч, өрхийн үйлдвэрлэгч В.Балдорж
2015 оноос хойш гэр бүлийн хамт энэхүү үйлдвэрлэлээ эрхэлж байна.
Тэрбээр жилд дунджаар 50-60 гэрийн хана, 10 гаруй унь хийдэг байна. Үүнийгээ Дархан-Уул аймгийн борлуулалтын цэгтэй хамтран
хэрэглэгчдэдээ хүргэсээр иржээ.
В.Балдорж бүтээгдэхүүнээ хийхдээ дулааны улиралд 3
иргэнийг ажлын байраар хангаж, өвлийн улиралд гэр бүлээрээ хөдөлмөрлөж,
үйлдвэрлэлээ тасралтгүй үргэлжлүүлдэг байна.
Эдний үйлдвэрлэж байгаа хусан хана, унь нь бат бөх
чанартай, удаан эдэлгээтэй, Монголынхоо өв соёл,
уламжлалыг хадгалсан онцлогтой бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой юм.
В.Балдорж ярихдаа манайх цаашдаа тогтвортой, хөнгөлөлттэй зээлд хамрагдан, "Хүдэр" брэндээ улам өргөжүүлэн хөгжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэн, зах зээлээ тэлэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээв.
Ulaanbaatar