ӨМНӨГОВЬ: "Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй" хөтөлбөрт 140 оюутныг хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-28 17:11:44

Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн газраас “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” аяны хүрээнд ШУТИС-ийн харьяа Өмнөговь дахь Технологийн дээд сургуулийн 140 оюутан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна.

 

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах журмын дагуу жил бүрийн 10-12 дугаар сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгож төлөвлөгөөт ажлуудыг зохион байгууллаа.

 

Тус аян нь оюутан, залуучуудын эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой юм.

 

Үзлэгийг арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарсан байна.

 

Арьс харшлын үзлэг, харшлын сорил, нүдний үзлэг, дотрын эмчийн үзлэг, хэвлийн эхо, сүрьеэгийн үзлэг, шүдний үзлэг, цээжний рентген, лабораторийн шинжилгээг хийжээ.

 

Урьдчилан сэргийлэх үзлэг нь оюутнуудын эрүүл мэндийн байдлыг цогцоор нь үнэлэхээс гадна илэрсэн эрсдэлүүдэд зөвлөгөө өгөх зэрэг олон талын ач холбогдолтой.

 

Связанные новости