СҮХБААТАР: Бичигтийн шахаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ газар нь одоогийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40 орчим километрт байдаг бөгөөд зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан 100-аад метрийн өндөртэй, 90 градусын эгц нэг км хиртэй урт хадан хясаа юм.
Буу зэвсэг ховор байсан эрт үед хүмүүс энэ гайхамшигт хясааг ан гөрөөний ажилд ашиглан зээр гөрөөсийг үй олноор нь, сууриар нь шахаж оруулан агнадаг байжээ.
Эл шахааг “Бичигтийн” гэж нэрлэсэн учир нь уул хадан хясааны эгц энгэрүүдээр их хэмжээний бичгүүд байснаас болсон гэдэг. Тэр бичгүүдийг “Амьтныг ингэж үүрээр нь сүйтгэж болохгүй” гэсэн харууслын бичээс байсан гэж домоглодог байна.
Өдгөө тус шахаа нь унаган төрхөөрөө хадгалагдаж буй бөгөөд аялагч жуулчдын зорин очдог газар болжээ.
Связанные новости
Ulaanbaatar