СҮХБААТАР: Аймгийн Засаг даргын 2025 оны ажлыг өнөөдөр дүгнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-03 12:02:13

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VIII хуралдаан болж байна. Тус хурлаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хэлэлцэн дүгнэнэ.


 

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2025 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 59.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 78 төсөл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 494,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 29 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

 

Ээлжит хуралдаанаар дээрх асуудлаас гадна аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүгнэлт, аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай, агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай, аймгийн 2026 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт, аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн төслийн танилцуулга, Баруун-Урт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах зэрэг долоон асуудлыг хэлэлцэнэ.


 

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит VIII хуралдаан 89,3 хувийн ирцтэй үргэлжилж байна

Связанные новости