ДОРНОД: Ойн сангийн 60 хувь нь Баян-Уул сумын нутагт хамаардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт газар нутгийн 1.96 хувийг ойн сан эзэлдэг. Энэхүү нийт 244 мянган га ойн сангийн 60-аад хувь нь Баян-Уул сумын нутагт хамаардаг.
Ой модыг зүй зохистой ашиглах журмын дагуу ашиглалтын бүсийн ойгоос мод бэлтгэж байна. Баян-Уул сумын ашиглалтын бүсийн ой Эрээний нуруунд бий. Эндээс мод бэлтгэхдээ ой хээрийн түймэрт өртсөн, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн буюу нөлөөлөлд өртсөн талбайгаас мод бэлтгэх хуулийн заалтыг мөрддөг. Тодруулбал, ойн ангийн байцаагчид тусгаарлах талбайг тогтоож дүгнэлт гаргаснаар мод бэлтгэх боломжтой болдог.
Тус сумтай хил залгаа Цагаан-Овоогийн хойд багууд, Баяндунгийн баруун хоёр багийн малчин өрхүүд хашаа хороогоо сэлбэх бага хэмжээний мод бэлтгэхийн тулд заавал Баян-Уул сумын удирдлагад хандах шаардлага гардаг тухай учирлаж байна.
Сонирхуулахад, бусад сумын хувьд хориотой
зурвасын ой буюу ногоон бүсийн ой, хилийн зурвасын ой, 100 хүртэлх тармаг модтой
ой, Улз, Хэрлэн голын дагуух ойгоос мод бэлтгэхийг хориглодог.
Ulaanbaatar