ДОРНОД: Найман төрлийн вирус эргэлтэд байгааг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-27 18:08:52

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн Халдвартын тасгийн тархвар судлаач Б.Ганганцэцэг: “Лабораторийн шинжилгээгээр А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирус, адиновирус, риновирус, энтеровирус, улирлын коронавирус зэрэг найман төрлийн вирус эргэлтэд байна” гэв. Томуугаас урьдчилан сэргийлэх энгийн аргуудын яаралтай хэрэгжүүлэхгүй бол 6-17 хоногийн дотор томуу одоо байгаагаас хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг анхаарууллаа.


Амбулаторийн үзлэг өдөрт 50-60 байсан бол сүүлийн гурав хоногийн дотор 100 гаруй болж нэмэгджээ. Хүүхдийн эмнэлэг нэмэлтээр 30 ор дэлгээд байна.


Тиймээс иргэдийг амны хаалт тогтмол зүүх, гараа угааж халдваргүйтгэх, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, хүүхдийн хооллолт, нойронд анхаарах, эмчийн зөвлөмжийг дагаж эмийг зөв зохиостой өгөхийг зөвлөлөө.  

Связанные новости