ТӨВ: Цагдаагийн газрын барилгыг ашиглалтад хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь Цагдаагийн газрын барилга Зуунмод суманд ашиглалтад орлоо. Барилгыг улсын төвсийн 4.6 тэрбум төгрөгөөр Цагдаагийн ерөнхий газар захиалж, зохиогчоор Амайзэ ХХК ажиллаж, "Мөнх МАЦУ" ХХК гүйцэтгэжээ.
Тус барилга нь 3 давхар, төвийн шугам сүлжээнд холбогдсон, гадна зам, талбай, гадна ногоон байгууламж, гадна авто зогсоол, авто дулаан зогсоолтой юм.
Шинэ барилгын нэгдүгээр давхарт жижүүр, иргэдийг хүлээн авах хэсэг, хоёрдугаар давхарт мөрдөн байцаагчид, гуравдугаар давхарт захиргаа, аж ахуйн тасаг, хурлын заал байрлах юм.
Төв аймаг дахь Цагдаагийн газар нь 1921 оноос хэвлэлийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан барилгыг засварлаж 1996 онд орж байсан. Өнөөдрийн байдлаар дээврээр ус болон дулаан алдаж чанарын шаардлага хангахгүй байгаа юм. Хуучин барилгаа бялдаржуулах байр, хэв журмын тасаг, замын цагдаагийн хэсгийг байрлуулан ажиллахаар төлөвлөж байна.

Ulaanbaatar