ТӨВ: Үйлчлүүлэгчээ сонсох өдрийг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг "Үйлчлүүлэгчээ сонсох өдөр”-ийг "Ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээг хэвшүүлье" аяны хүрээнд өнөөдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгчдээс 54 талархал, найман санал ирүүлсэн байна.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэд дарга Т.Гүрбазар, "Үйлчлүүлэгчдээс ирүүлсэн саналыг үзэхэд цаг олголт, үзлэгийн хуваарь хойшлох асуудлуудыг хөндсөн байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хичээнгүйлэн ажиллана. Мөн цаашид энэхүү өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байх нь зөв юм" гэв.
Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 27 сум, 97 багийн суурин 90 мянга, явуулын 20 мянга орчим хүн амд 20 орчим төрлийн үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус байгууллага нь 13 тасаг, таван албатай, 324 эмч, эмнэлгийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Ulaanbaatar