ТӨВ: Зуунмод сумын төсвийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар 2026 оны
төсвийг хэлэлцэн баталлаа.
Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Тэмүүжин, 2025 онд Зуунмод
хотын орон нутгийн ерөнхий орлого 2025 оны 11-р сарын гүйцэтгэлээр нийт
дүнгээрээ 15.6 тэрбум төгрөг төвлөрсөн. 2025 онд аймгаас суурь орлого 17.1 тэрбум төгрөгөөр батлагдан ирсэн.
2025 онд аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 2024 оны 9
дүгээр сард төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан 6,3 тэрбум төгрөг болгон
нэмэгдүүлж баталсан бол 2026 онд 5,8 тэрбум төгрөг аймгийн төсөвт татаас
хэлбэрээр төвлөрүүлэхээр боллоо.
2026 онд хотын шилжих үлдэгдэл болон төсвийн орлогоос шинээр
хэрэгжүүлэх 100 төсөлд 8,3 тэрбум төгрөг баталлаа. Орон
нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 17 төсөл, ажилд 1,6 тэрбум төгрөг батлав.
Зуунмод сумын хэмжээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд:
1. 1, 2, 3, 4-р сургуулиудад Багш хөгжлийн танхим байгуулах
дэмжлэг-110 сая
2. Сүү хөтөлбөр
(цэцэрлэгүүд)-207,7 сая
3. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт
Мэс заслын тоног төхөөрөмж-91 сая
4. 3-р сургуулийн
компьютерийн лабораторийн тоног төхөөрөмж-30 сая
5. Бүжинхэн цэцэрлэгийн Б
байрны цахилгааны монтажийн засвар-19 сая
6. Ерөнхий боловсролын 4 сургуулийн сурагчдын сургалтын чанарыг дээшлүүлэх олимпиадын зардал-25 сая
7. Зуунмод хотын нэрэмжит
сургалтын тэтгэлгийн зардал-25 сая
8. Зуунмод нийтийн эзэмшлийн
гудамжны гэрэлтүүлэг шилжүүлэн суулгах зардал-124,7 сая
9. Хот доторх нийтийн
тээврийн үйлчилгээ зардал-159 сая
10. Халаалтын 3-р зуухны
барилгыг шинэчлэх ажлын үргэлжлэл-400 сая
11. Нийтийн орон сууцны шугам
сүлжээ шинэчлэх ажил багц 1 үлдэгдэл санхүүжилт-110,3 сая
12. Ерөнхий төлөвлөгөөний
холимог суурьшлын бүс төлөвлөлт хийх зардал-100 сая
13. Хэсэгчилсэн төлөвлөлт хийх
зардал-100 сая
14. Хүүхдийн тоглоомын талбайн
засвар үйлчилгээг Зуунмод сумын 6 багт хийх-120 сая
15. Зуунмод сумын ахмадын
хорооны үйл ажиллагааны дэмжлэг (Ахмадын сан)-40 сая
16. Хүүхдийн төлөө зөвлөлийн
зардал-30 сая
17. Залуучуудын салбар
зөвлөлийн зардал-30 сая
18. Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн үйл ажиллагааг дэмжих-10 сая
19. Жендэрийн дэд салбар
хорооны үйл ажиллагааг дэмжих зардал-5 сая гэх зэрэг нийт 100 төсөл, ажлыг хэрэгжүүлнэ
гэв.
Ulaanbaatar