ТӨВ: Түймэрт өртсөн 3000 га талбайг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-19 17:14:35

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн түймэрт өртсөн 3000 га талбайг ойжуулж нөхөн сэргээнэ.

 

Тус нутгийн 18,000 га талбай 1996 онд түймэрт өртсөн. Ийнхүү Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага, Ойн газар болон "Тэрбум мод" ТББ ойн тогтвортой менежментийг дэмжих зорилгоор "Ойн түймэрт өртсөн талбайн нөхөн сэргээлт төсөл" 4 талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.

 

Хамтын ажиллагааны хүрээнд ирэх 5 жилд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажил хийх юм.  

Связанные новости