ТӨВ: "Өвлийн өвөөгийн илгээмж" аяныг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-19 11:36:04

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, хүүхдийн зөвлөлөөс “Өвлийн өвөөгийн илгээмж” зөв үйлсийн аяныг зохион байгуулав.


Хандивыг Зуунмод сумын 6 багийн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудтай хамтран 6 өрхийн 23 хүүхдэд гардуулж өглөө.


Тус аянд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, ЕБС-ийн 1996 оны төгсөгчид нэгдэж 2 сая 500 мянган төгрөгийн дулаан хувцас, сурагчийн цүнх, сургалтын хэрэглэгдэхүүн, эрүүл ахуй, ариун цэврийн багц хандивлажээ.


Энэхүү аян нь бяцхан хүүхдүүдийн зүрхэнд хайр, баяр баясал, үнэ цэнтэй дурсамжийг бүтээж, мөрөөдлийг нь гэрэлтүүлэх, итгэл түгээх зорилготой юм. 



Связанные новости