ДЦС-д гарсан осолтой холбогдуулан 9 хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Зянси мужид нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын /ДЦС/ хөргөх цамхаг нурсны улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор тус улсын цагдаа нар өнөөдөр есөн хүнийг сэжигтнээр татан саатуулжээ.
Энэ сарын 24-нд тус улсын Фөнчөн хотод барьж байсан ДЦС-ын хөргөх цамхаг нурсны улмаас 74 хүн амиа алдсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Yineng Tower Engineering” компанийн ТУЗ-ийн дарга болон тус объектыг барих ажлыг хариуцаж байсан ахлах инженер нарын есөн хүнийг баривчилсан байна.
Г.Доржханд
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
10 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar