Хятадад 21 жилийн өмнө цаазаар авахуулсан залууг цагаатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-02 18:00:05

БЭЭЖИН. /ВВС/. Нэгэн эмэгтэйг хүчирхийлж, хөнөөсөн хэргээр 21 жилийн өмнө цаазаар авахуулсан хятад залууг цагаатгажээ.

Хэбэй мужийн Шижяжуан хотод нэгэн эмэгтэйг хүчирхийлж, хөнөөсөн гэж Ние Шубин гэдэг 20 настай залууг 1995 онд цаазаар авч байжээ.

Харин энэ сарын 1-нд тус улсын шүүх “Ние-гийн шүүх хурлын үеэр ашигласан нотлох баримтууд нь тодорхой бус бөгөөд хангалтгүй байсан” гэж мэдэгдээд, түүнийг гэм буруугүй гэж үзэж, цагаатгасан байна.

Ар гэрийнхэн нь түүний нэрийг цэвэрлэж, цагаатгуулахын тулд 20 жил кампанит ажил өрнүүлжээ.

Хятадад шүүхэд итгэх итгэл 99 гаруй хувьтай байдаг ажээ. Цаазаар авахуулсан хүмүүсийн тоо нь төрийн нууцад багтдаг юм. Гэсэн хэдий ч тус улсад жилд хэдэн мянган хүнийг цаазаар авдаг гэж хүний эрхийн төлөө тэмцэгч ТББ-ууд үздэг.

Тус улсад цаазаар авснаас хойш олон жилийн дараа цагаатгах тохиолдол нэг бус удаа гарч байсан юм. Тухайлбал, Өвөр Монголын  өсвөр насны хүү болох Хөгжилтийг хүчин болон хүн амины хэргээр цаазаар авснаас хойш 18 жилийн дараа 2014 онд цагаатгаж байсан билээ. Хөгжилтийн эцэг эхэд шүүхээс сэтгэл санааны хохирлыг барагдуулах мөнгө гэж 30 мянган юань өгч, түүнийг яллах шүүх хурлыг хариуцан ажилласан 27 албаны хүнийг шийтгэж байв. Мөн эцэг эхэд нь дараа нь төрөөс хоёр сая гаруй юанийн нөхөн төлбөр олгож байсан юм.

Г.Доржханд

Связанные новости