"Оны шилдэг хүн" тодруулах судалгаанд Н.Моди тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /Time/. “TIME” сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан санал асуулгаар 2016 онд нэр алдар нь олонд түгсэн удирдагчид, уран бүтээлчид, улс төрчдийн дундаас Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хамгийн олон санал авчээ.
Сэтгүүлийн редакторууд “Оны шилдэг хүн”-ийг тодруулах боловч дэлхий дахин эдгээр хүмүүсийг хэрхэн үнэлж байгааг харгалзан үзэх ажээ.
Ням гарагт болсон санал асуулга дуусах үед Н.Моди 18 хувийн санал авч тэргүүлсэн бол түүнтэй "хамгийн ширүүн өрсөлдсөн" АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп, “Wikileaks”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж нар тус бүр 7 хувийн санал авсан байна.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Н.Модиг дэмжигч энэтхэгчүүдийн тоо эрс өссөн байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээг соёрхон баталж, Энэтхэгийн эдийн засагт хүндрэл учруулж буй 500, 1000 рупигийн мөнгөн дэвсгэртүүдийг устгах ажилд анхааран ажиллаж байгаа юм.
“TIME” сэтгүүл оны хамгийн нөлөө бүхий хүнийг жил бүр тодруулдаг билээ.
Д.Нямтулга