А.Баярцэцэгийн авьяасын үзүүлбэр шилдэг 10-т багтав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-12-07 16:22:28

Дэлхийн гоо сайхны олимпп гэгддэг  “World Miss-2016” тэмцээний эцсийн шалгаруулалт  болоход цөөн хоног үлдээд байна.

Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн толилуулсан үзүүлбэр авьяас үзүүлбэрийн төрөлд шилдэг 21-т шалгарч, хагас шигшээд үлджээ. Авьяасын үзүүлбэрт 120 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс түүний үзүүлбэр өчигдөр шилдэг 10-т шалгарав.

Шилдэг 10-аас финалын үзүүлбэрийг шүүгчид сонгох байсан ч шийдэлд хүрч чадаагүй аж. Улмаар үзэгчдийн саналаар шийдэхээр болжээ.

Дэлхийн миссийн тэмцээний финалын тайзнаа Монголын миссийн авьяас үзүүлбэрийг үзэхийг хүсвэл гар утасны “MobStar” аппликейшн ашиглан саналаа өгөх боломжтой. Хамгийн их санал авсан нь мисс авьяас үзүүлбэрийн ялагч болох бөгөөд мөн шилдэг 20-т автоматаар үлдэх юм. 

Түүний каллиграф буюу уран бичлэгийг илбэтэй хослуулсан өвөрмөц үзүүлбэрийг илбэчин С.Билэгт, бүжиг дэглээч Г.Шинэцэцэг нар найруулан бэлтгэсэн бөгөөд багаж хэрэгслийг АНУ-аас цуглуулжээ.

Түүнтэй хамт Польш, Унгар, Латви, Чили, Хорват, Малта, Филиппин, Украин, Канад улсын авьяаслаг миссүүд шалгарчээ.

Ж.Болор

Связанные новости