“Аз жаргал” киногоор амьдралын үнэ цэнийг мэдрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМаск продакшны жүжигчин Ц.Ганзориг, найруулагч Б.Чингүүн нарын хамтын бүтээл "Аз жаргал" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.
Энэ нь жүжигчин Ц.Ганзоригийн хувьд кино урлагт хүч сорьж буй хоёр дахь уран бүтээл юм. Өмнө тэрбээр "Би ээж болмоор байна" киноны найруулагчаар ажиллаж байв.
Тус киноны продюссерээр Маск продакшны менежер Н.Лхагвасүрэн ажиллаж, гол дүрд Ц.Мичидмаа, М.Саранцэцэг, Г.Золбоот, Ө.Мөнгөнтулга, дүрүүдэд жүжигчин А.Гэрэлцэцэг, Т.Бархүү, Б.Ариунчимэг, С.Баярбат, Ц.Ганзориг, Г.Сэлэнгэ, Б.Тэмүүжин нар дүр бүтээв.
Эл бүтээлд амьдралын үнэ цэнэ, аз жаргал чухам юунд оршдогийг өгүүлжээ.
Ж.Болор