Сэтгэцийн эмгэгтэй өндөр настнуудыг бар кодтой болгож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНИРҮМА. /Kyodo/. Японы нэгэн хотод сэтгэцийн олдмол эмгэгтэй өндөр настнуудын гарын хуруу, хөлөн дээр хувийн мэдээлэл агуулсан бар код суулгаж байгаа тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
Токио хотос холгүй орших Ирүма хотын нэгэн компани төөрч алга болж магадгүй хүмүүст зориулан шошголох систем зохион бүтээжээ.
1 см хэмжээтэй бар код бүхий стикер дээр гэрийн хаяг, утасны дугаар болон тухайн хэрэглэгчийн хувийн дугаар зэргийг суулгасан байна.
Уг үйлчилгээг энэ сараас хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Ингэснээр Ирүма хот нь сэтгэцийн олдмол эмгэгтэй өндөр настнуудад зориулан ийм үйлчилгээг нэвтрүүлсэн Японы анхны хот болсон байна.
Японы хүн амын дотор насжилтын үйл явц эрчимтэй явагдаж байгаа ажээ. Тус улсын хүн амын дөрөвний нэг гаруй хувийг 65 ба түүнээс дээд насныхан эзэлж байна.
2055 он гэхэд тус улсын хүн ам одоогийн 127 саяас цөөрөн 90 сая болох төлөвтэй байгаа бол 65 ба түүнээс дээд насныхан хүн амын 40 хувийг эзлэх төлөвтэй байна.
Г.Доржханд