Мухаммед Алигийн Н.Манделад бичсэн захиа 9000 долларын үнэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН. /Xinhua/. Английн Девизес хотод болсон дуудлага худалдаагаар боксын спортод домог болсон Мухаммед Алигаас Нельсон Манделад илгээсэн захидал 7200 фунт буюу 8999 доллараар зарагджээ.
“Али, Мандела нартай холбоотой материалуудыг цуглуулдаг хүмүүст энэ нь маш сайхан боломж юм” гэж дуудлага худалдааг зохион байгуулагч Эндрю Олдриж ярилаа.
1993 онд Алигийн буудаллаж байсан ӨАБНУ-ын Дурбан хотын нэгэн зочид буудлын ерөнхий менежерийн туслахаар бичүүлсэн уг захиаг Америкийн нэгэн цуглуулагч худалдан авчээ. Захианд 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн тэмцэгч Крис Хани бусдад хорлогдон амиа алдсан явдалд Али эмгэнэл илэрхийлсэн байна.
М.Али 1993 оны 4 дүгээр сард богино хугацаагаар Өмнөд Африкт байсан бөгөөд 1993 оны 4 дүгээр сард Йоханнесбург хотын “FNB” цэнгэлдэх хүрээлэнд болсон Ханиг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцжээ..
Н.Мандела амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Алитай хамт авахуулсан зураг, түүний гарын үсэг бүхий намтар номыг нь ширээн дээрээ үргэлж байлгадаг байсан хэмээн Эндрю Олдриж ярьсан байна.
Х.Сарнай