Маргааш Увс аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЭнэ сарын 21-нд Увс аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан Улаангом хотноо болох гэж байна.
Энэ удаагийн хурлаар аймгийн Засаг дарга Д.Батсайханы асуудлыг мөн авч хэлэлцэх юм. Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг ялгүй гэсэн шийдвэрийг Ховд аймгийн шүүхээс 11-р сарын сүүлчээр гаргажээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн 7-р сарын 9-нд түүнийг Увс аймгийн Засаг даргаар батламжилсан батламжаа энэ сарын 5-нд хүчингүй болгосон байна. Иймээс аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг дахин хуралдуулж, Засаг даргад нэр дэвшигчийн нэрийг МУ-ын Ерөнхий сайдад дахин өргөн мэдүүлэхээр болжээ.
2012 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батсайхан, Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэр нарыг АТГ-аас шалгаж, улмаар торгох ялаар шийтгэн, төрийн албанд 3 жилийн ажиллах эрхийг нь хасаад байсан юм. Энэ ял 11-р сарын сүүлчээр дуусгавар болжээ.
Мөн аймгийн ИТХ-д Өмнөговь сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Нямбаярын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс гадна аймгийн Засаг даргын асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Увс аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс нэг төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдөөгүй, хуулийн шатанд явсан юм. Энэ асуудал эцэслэн шийдэгдэж, Өмнөговь сумаас аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Г.Нямбаяр анхан, дунд шатны шүүхэд ялалт байгуулснаар аймгийн ИТХ-ын 41 дэх төлөөлөгч болж байна. Ингэснээр аймгийн ИТХ дахь АН-ын суудлын тоо 6 болж байна.
Харин амйгийн засаг даргын асуудлаар аймгийн ЗДТГ-т аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хурал болж байна.
Б.Батхүү
Связанные новости


