Сар шинийн баяр хүртэл 50 азтан тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-20 18:08:02

Увс аймгийн “Ундарга-Увс” компани жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн дунд сугалаат худалдаа зарлан явуулж байна.

Энэхүү сугалаат худалдаа энэ сарын 12-оос ирэх хоёрдугаар сарын 23 хүртэлх хугацаанд үргэлжлэх аж. Тус компанийн ШТС-уудаас жолооч нар 10 мянган төгрөгийн худалдан авалт хийх тутамдаа нэг сугалаа авах эрхтэй байна. Сугалаанд оролцсоноор сар шинийн баяр хүртэл 15 хоног тутамд тодруулах 50 азтаны нэгээр тодрох боломжтой юм. Супер шагналын эзнээр таван хүнийг тодруулан тус бүр 500 мянган төгрөг олгох аж.

Тус компани нь жил бүр сугалаат худалдаа зарлан явуулдаг бөгөөд өнгөрсөн жил Увс аймгийн 90 жилийн ойгоор 50 азтаныг тодруулж, супер шагналын эзэн “Приүс-20” автомашин хожсон юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ард иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжсэн сугалаат худалдаа зарлан явуулж байгаад Увсчууд баяртай байна.

Б.Батхүү

 

Связанные новости