Cахарын цөлд 37 жилийн дараа цас оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНАЛЖИР. /Xinhua/.Амьсгалахын аргагүй бүгчим халуун уур амьсгалтай Сахарын цөлд 37 жилийн дараа цас орсон байна. Энэ нь сүүлийн 100 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа цас орсон тохиолдол юм.
Гэрэл зураг сонирхогч Карим Боучетата Сахарын цөл дэх Алжирын Айн Сефра гэдэг хотод 12 дугаар сарын 19-ний өдөр цас орсныг камертаа буулгасан байна гэж “Telegraph” сонинд бичжээ.
Карим ярихдаа “цөлд цас орж буйг харсан хүн бүр гайхаж байсан. Учир нь энэ бол асар ховор тохиолдол. Элсэн дээр буусан цас үнэхээр гайхалтай сайхан харагдаж байлаа” гэлээ.
Хамгийн сүүлд Сахарын цөл дэх уг хотод 1979 онд цас орж байсан бөгөөд хагас цагийн турш цасаар шуурсны улмаас замын хөдөлгөөн зогсч байсан гэнэ.
Айн Сефра хот 1881 онд Францын хот хамгаалах цэргийн хуаран хэлбэрээр анх байгуулагдаж байжээ. Одоо уг хот 35 мянган хүн амтай бөгөөд “Цөл руу орох хаалга” гэдгээр нь хүмүүс сайн мэддэг.
Далайн түвшнээс 1078 м-ийн өндөрт орших энэ хотод зундаа арьс цэврүүтэм халуун болдог бол өвөлдөө маш хүйтэн ажээ. Цас орох үед энэ нутгийн цаг агаар ердийн үеийнхээс 10-15 градусаар хүйтэн байсан аж.
Х.Сарнай