ДАШТ-нд 48 баг оролцвол ФИФА-гийн орлого эрс өснө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Хөлбөмбөгийн ДАШТ-ний шувтаргын шатны тоглолтод оролцох багуудын тоо 32 байсныг 48 болгон нэмэгдүүлснээр ФИФА-гийн олох орлого 640 сая доллароор өснө гэж AFP агентлагийн олж авсан нууц илтгэлд дурдсан байжээ.
Өмнө нь ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино ярихдаа, 2026 оны ДАШТ-нээс эхлэн 48 багийг 16 хэсэгт хувааж өрсөлдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан билээ.
AFP агентлагийн мэдээлснээр, хэрвээ шинэ схемээр тэмцээнийг зохион байгуулсан тохиолдолд ФИФА-гийн цэвэр ашиг 4 сая 180 мянган долларт хүрэх аж. Харьцуулваас, 2018 онд ОХУ-д болох ДАШТ-нээс олох цэвэр ашгийн хэмжээ 3 сая 540 мянган доллар гэж тооцоолж байгаа юм. Үүний сацуу, оролцох багууд болон тоглолтуудын тоо нэмэгдсэнээс үүдэн зардлын хэмжээ 325 сая доллароор өснө гэсэн тооцоо гарчээ.
Ж.Инфантино өөрийн дэвшүүлж буй саналаа энэ сарын 9-10-нд Цюрихт болох ФИФА-гийн зөвлөлийн хуралдаанд танилцуулах аж. Тус зөвлөлийн хувьд ДАШТ-нд оролцох багуудын тоог 48 болгоё гэсэн хувилбарыг нааштайгаар хүлээж авах бололтой.
Дашрамд дурдахад, 2018 онд ОХУ-д, 2022 онд Катарт болох ДАШТ-ний шувтаргын шатны тоглолтод уламжлал ёсоор 32 баг оролцох юм.
Б.Адъяахүү