"Цодгор хүү- тэмцээнд 150-аад хүүхдүүд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн аварга шалгаруулах "Цодгор хүү-2017" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн Залуучууд хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс тус тэмцээнийг хүүхэд багачуудын дунд шатрын спортыг суртачилан дэлгэрүүлэх, сэтгэн бодох ур чадвар, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн шилдэг шатарчдыг бэлтгэх, оюунлаг Булганчуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой зохион байгуулжээ.
Тэмцээнд Булган аймгийн 5 цэцэрлэг, 16 сургууль, 2 клубын нийт 75 эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тус тус 7 насны ангилалд өрсөлдлөө.5-17 насны хүүхдүүд оролцлоо. 5 хүртлэх насны ангилалд эрэгтэй эмэгтэй ангилалд Хутаг-Өндөр сумын Б.Түвшинбаяр, Булган сумын 2-р цэцэрлэгийн П.Номингэрэл, 6-7 хүртлэх насны ангилалын 1-р байрт Хангал сумын сурагч Т.Чингүн, Хутаг-Өндөр сумын сурагч М.Нандин-эрдэнэ, 9 хүртлэх насны ангилалд Сэлэнгэ сумын сурагч Д.Баттогтох, Э.Бадмаа нар тус тус шалгарчээ.
Харин ахлах ангийн буюу 17 хүртэлх насны ангилалд Булган сумын 1-12 жилийн сургуулийн сурагч Н.Очир-эрдэнэ, мөн 1-12жилийн сурагч Н.Булганчимэг нар шалгарчээ.
1-р байрт шалгарсан сурагч, багачууд 2017оны 1-р сарын 25-27 ны өдрүдэд Улаанбаатар хот дахь Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах "Цодгор хүү-2017" улсын уралдаанд оролцох эрх авлаа.Тус тэмцээнийг аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран зохион байгууллаа.
П.Батням