Словеничүүд Мелания Трампт онцгой бэлэг бэлтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-24 13:20:47

ЛЮБЛЯНА. /Sputnik/. Словеничүүд АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампт нэгэн онцгой бэлэг өгөхөөр зэхжээ. Энэ бэлгийг Цагаан ордонд удахгүй хүргэх аж.

Мелания Трампын төрөлх нутаг болох Словенийн Севница хотод байдаг “Kopitarna” гутлын үйлдвэр “Цагаан ордон” гэдэг нэртэй  чамин углаашны тусгай цуглуулгаа танилцууллаа.

Загвар зохион бүтээгч Майя Штамолын хийсэн цэвэр арьсан углаашнуудыг цөөн тоогоор үйлдвэрлэсэн бөгөөд углаашийг 55 еврогоор онлайнаар захиалан авах боломжтой аж.

Тус компани эхэндээ шинэ цуглуулгаа АНУ-ын тэргүүн хатагтайн нэрээр нэрлэх гэж байсан боловч Словени дэх Д.Трампын гэр бүлийн өмгөөлөгчид “Трамптай холбоотой хүмүүсийн нэрсийг зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглаж болохгүй” гэж анхааруулсан байна.

Мелания Трамп бол АНУ-ын унаган англи хэлгүй анхны тэргүүн хатагтай юм.

Г.Доржханд

 

 

Связанные новости