Катарын нисэх онгоц зогсолтгүйгээр хамгийн хол зайг тууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-06 11:10:16

ДОХА. /Sputnik/. Катарын иргэний агаарын тээврийн “Qatar Airways” компанийн Boeing 777-200 нисэх онгоц 16 цагийн турш зогсолтгүйгээр нислэг үйлдсэний эцэст Шинэ Зеландын Окленд хотод амжилттай газардлаа гэж тус компани өнөө өглөө мэдэгдлээ.

Нислэг 16 цаг 23 минут үргэлжилсэн байна. Энэ нь арилжааны нислэгийн түүхэнд буулгүйгээр хамгийн хол замыг туулсан тохиолдол болж байна. Нисэх онгоц нийт 14535 км урт замыг туулжээ. 

Уг нисэх онгоц орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 5-ны оройн 5:10 цагт Катарын нийслэл Доха хотоос хөөрч, өнөө өглөөний  7:25 цагт Окленд хотод газардсан байна.

Boeing 777-200 нисэх онгоцонд нийтдээ 259 зорчигч сууж явсан бөгөөд тэдэнд хөлгийн багийн 15 үйлчлэгч, 4 нисгэгч үйлчилжээ. Нислэгийн туршид зорчигчид нийтдээ 1100 аяга цай болон кофе, 2000 лааз сэрүүцүүлэх ундаа уусан байна.

Харин Шинэ Зеландаас буцаж Катар хүрэх нислэг салхины чиглэлээс хамааран 18 цаг гаруй үргэлжлэх бололтой.

2016 онд Оросын "МиГ-31 БМ" дуунаас хурдан амдан сөнөөгч онгоц агаарт 7 цаг 4 минут байсан нь энэ төрлийн нисэх онгоцны хувьд дээд амжилт юм.

Г.Доржханд

 

Связанные новости