Энэтхэгийн Нобелийн шагналтны гэрт хулгай оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-07 16:37:57

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Энэтхэгийн иргэн Кайлаш Сатьяртхи-гийн Нобелийн медалийн хуулбар Шинэ Дели хот дахь гэрээс нь хулгайд алдагджээ.

Сатьяртхи өнөөдөр ВВС телевизэд мэдэгдэхдээ “өнөө өглөө манай гэрт хулгай орж, Нобелийн шагналын батламж ч мөн алдагдсан” гэв. Хулгай гарах үед түүний гэрт хэн ч байгаагүй аж.

Энэтхэгт хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж, хүүхдүүдийг хулгайлж байгаагийн эсрэг тэмцэх кампанит ажил өрнүүлснийг нь үнэлэн 2014 онд Сатьяртхи-д  Нобелийн Энх тайвны шагнал олгожээ.

Охид эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлэхийг уриалан кампанит ажил өрнүүлсэн пакистан охин Малала Юсафзайгийн хамтаар Сатьяртхи тухайн онд уг шагналыг хүртэж байжээ.

Шинэ Дели хотын цагдаа нар хулгайн хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэж Сатьяртхи хэллээ.

Г.Доржханд

 

Связанные новости