А.Гитлертэй адилхан залууг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВЕНА. /ВВС/. Гитлертэй адилхан нэгэн залууг нацизмын эрин үеийг магтан дуулсан гэж буруутган Австрийн цагдаа нар баривчилжээ.
25 настай залуу өөрийгөө Харальд Гитлер гэж нэрлэжээ.
Адольф Гитлерийн мэндэлсэн газар болох Браунау-ам-Инн хот дахь барилгын гадна өөрийнхөө зургийг аваад зогсож байх үед нь Харальд Гитлерийг баривчилжээ. Энэ залуу А.Гитлерийнхтэй адил сахалтай байжээ.
Австри улсад нацизмыг магтан дуулж, сурталчлах нь гэмт хэрэгт тооцогддог аж.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Австрийн эрх баригчид А.Гитлерийн төрсөн байшинг нураах шийдвэр гаргасан байна.
1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд уг байшингийн түрээсийн нэгэн өрөөнд А.Гитлер мэндэлжээ.
Г.Доржханд