“Google”-ийн цаг “iOS” үйлдлийн системд таарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:43:35

ВАШИНГТОН. /ВВС/. “Google” компани “Android Wear” үйлдлийн системээ “Apple” компанийн гар утасны “iOS” үйлдлийн системд тохируулан гаргасан байна.

Энэ нь “Android” загварын ухаалаг бугуйн цаг “iPhone” гар утастай холбогдох боломжтой болсон гэсэн үг юм. Ингэснээр “Android” загварын ухаалаг бугуйн цагны зах зээл тэлэхийн хажуугаар “Apple” компанийн ухаалаг бугуйн цагны зах зээлд томоохон өрсөлдөгч болж болох юм.

Гэвч “Google” компанийн гаргасан ухаалаг бугуйн цагны эрэлт хязгаарлагдмал байж болох юм гэж нэгэн шинжээч үзжээ. Учир нь тус компанийн гаргасан цагны онцлог шинжүүд хязгаарлагдмал ажээ.

“Apple”-ийн бугуйн цагт их хэмжээний мөнгө зарлагадах хүсэлгүй хүмүүсийн хувьд “Google” компанийн бугуйн цаг сонголт болж байгаа юм. Дугуй нүүртэй сонгодог цагтай илүү төстэй ухаалаг цаг хүссэн хүмүүст энэ нь таалагдахгүй байж болох юм. Гэвч “Apple” компани өөрийн үйлдлийн системдээ таарсан бүтээгдэхүүн гаргахдаа хамгийн сайн нь. Жишээ нь, “iOS” үйлдлийн системд таардаг “Pebble”–ийн гаргасан бугуйн цаг “Google”-ийн гаргасан цагтай мөн адил онцлог шинжүүд нь хязгаарлагдмал байсан гэж зөвлөгөө өгдөг “CCS Insight” компанийн судалгааны газрын дарга Бен Вүүд ярьжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости
Комментарии