"Ягаан од" алмааз дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-04-05 11:20:13

ХОНКОНГ./ВВС/. “Ягаан од” гэдэг маш ховор алмааз эрдэнэ Хонконгт болсон дуудлага худалдааны явцад 71 сая гаруй долларын үнэд хүрснээр дэлхийн дээд амжилт тогтоолоо. Үүнээс өмнө өөр ямар ч эрдэнийн чулуу ийм өндөр үнэд хүрч байгаагүй аж.

Зууван хэлбэртэй 59.6 карат энэ эрдэнийн чулуу үнэ хаялцуулж эхэлснээс хойш ердөө тавхан минутын дараа борлуулагдсан гэж дуудлага худалдааг зохион байгуулагч “Sotheby's” мэдэгдэв.

“Ягаан од” нь дуудлага худалдаанд орсон энэ төрлийн хамгийн том хэмжээтэй өнгөлсөн алмааз эрдэнэ ажээ. Үүнийг 1999 онд Африкийн нэгэн уурхайгаас “De Beers” компани олборложээ.

Эрдэнийн чулууг худалдан авагч нь Хонконгийн үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч “Chow Tai Fook Jewellery” компани гэнэ.

Г.Доржханд

 

Связанные новости