Ж.Кеннедигийн өдрийн тэмдэглэлийг 719 мянган доллароор заржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
bars@montsame.mn
2017-05-04 10:57:31
АНКАРА./ANADOLU/. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн өдрийн тэмдэглэл Бостон хотод болсон дуудлага худалдаагаар 718 750 доллароор зарагджээ.

“RR Auction” дуудлага худалдааны компанийн цахим хуудсанд мэдээлснээр, өдрийн тэмдэглэлд бичсэн зүйлүүд нь Дэлхийн II дайны үе буюу 1945 онд 28 настай Кеннеди “Hearst” сонинд  сэтгүүлчээр ажиллаж байсан цаг үед хамаарч байгаа юм.

Өдрийн тэмдэглэлийг дуудлага худалдаанд 200 мянган долларын анхны үнэтэйгээр оруулж, 718 750 долларын /2,56 сая Турк лир/ үнэд хүргэн заржээ. 

Өдрийн тэмдэглэлийн 12 хуудсыг гараар, 49 хуудсыг нь бичгийн машинаар бичсэн аж.

Энэхүү өдрийн тэмдэглэлдээ Ж.Кеннеди 1945 оны 5 дугаар сард Сан-Франциско хотод болсон НҮБ байгуулагдсаны нээлтийн ёслолыг дүрслэн бичсэнээс гадна 6 дугаар сард Их Британид Уинстон Черчиллийн сонгуулийн кампанит ажил өрнөж байгаа талаар өөрийн бодлыг хуваалцжээ.
О.Барс 


 

Связанные новости