Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь “Фэйсбүүк” ашиглаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
МЕНЛО-ПАРК. /VOA/. Америкийн “Фэйсбүүк” компанийн хэрэглэгчид хоёр тэрбумд дөхсөнтэй холбоотойгоор энэ оны эхний гурван сарын хугацаанд ашиг орлого нь эрс өсчээ.
“Фэйсбүүк”-ийн хэрэглэгчдийн тоо сард 1.94 тэрбум болж нэмэгдсэн байна. Тэднээс 1.3 тэрбум нь нийгмийн сүлжээний цахим хуудсыг өдөр бүр ашигладаг аж.
2017 оны эхний гурван сарын хугацаанд тус команийн ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 76 хувиар өсч, 3 тэрбум долларт хүрчээ.
Харин тус компанийн зар сурталчилгаанаас олох ашиг буурах хандлагатай байгаа аж.
Мөн сүүлийн үед үзэн ядсан агуулгатай болон бусдад муу үлгэр дууриал үзүүлэхээр үг хэллэг ба дүрс бичлэг цахим хуудсаар нь цацагдах болсонтой холбоотойгоор тус компани байнгын дарамт шахалтан дор байгаа юм.
Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь сар тутам “Фэйсбүүк”-ийг ашиглаж байна. Шинэ хэрэглэгчдийн ихэнх нь Европ ба Хойд Америкийн улсуудаас бусад улс орны иргэд гэнэ.
Г.Доржханд