Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
	Төв /МОНЦАМЭ/. Зайлшгүй шаардлагатай зарим хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөгөөг өдөрлөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэв.
	
	Төв аймгийн Зуунмод сумын багийн иргэдэд хууль тогтоомжийг мэдээллэх, суртачлах өдөрлөг энэ сарын наймнаас 15-ны хоорон зохион байгуулагдлаа.
	
	Иргэдэд хууль тогтоомж, суртачлах өдөрлөгөөр “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн талаар танилцуулснаас гадна Зуунмод сумын  Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран элэгний В, С вирусийн шинжилгээ, үзлэгийг багийн 200 гаруй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлжээ.
	Мөн төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцож, өөрсдийн байгууллагын үйлчилгээг иргэдэд танилцуулаж, зөвөлгөө зөвлөмжүүдийг өгсөн юм.
	 
Т.Есүхэйтөмөр
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    