Э.Преслигийн хувийн нисэх онгоцыг дуудлагаар худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
МОСКВА./TASS/. “Рок-н-роллын хаан” Элвис Преслигийн /1935-1977/ хувийн нисэх онгоцыг энэ долоо хоногт дуудлага худалдаанд оруулна гэж “GWS Auctions” дуудлага худалдааны компанийн цахим хуудсанд мэдээлжээ.
Алдарт дуучин болон түүний эцэг Вернон Пресли нарын өмч болох 1962 онд үйлдвэрлэсэн “Lockheed Jetstar” нисэх онгоцыг дуудлагаар худалдах юм. Уг нисэх онгоцоор эцэг хүү хоёр 35 гаруй жил нисчээ. Дуудлага худалдааны анхны үнийг 2-3,5 сая доллар гэж тогтоосон байна.

Нисэх онгоцны дотор талыг Преслигийн сонирхолд нийцүүлэн тусгайлан тохижуулсан аж. Онгоцны салоныг модоор доторлож, хамба хилэн буйдан, зузаан хивс тавьжээ. Хэдийгээр уг онгоцны анхны төрх байдал нь хэвээрээ боловч хөдөлгүүргүй аж. Энэ нисэх онгоцыг худалдаж авсан хүн түүнийг үзэсгэлэн болгож ашигласнаар олон сая долларын ашиг орлого олох боломжтой гэж “GWS Auctions” компани үзэж байна.
Э.Преслигийн онгоцыг зарах дуудлага худалдаа 5 дугаар сарын 27-нд болох юм.
О.Барс