Дэлхийн анхны робот цагдааг Дубай хотод танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ДУБАЙ. /Entrepreneur/. Ресторан, зочид буудлын үйлчлэгч, түргэн хоолны тогоочоос эхлээд туслах, хаалгач гэх мэт бүхий л ажлын талбарт роботууд аажмаар нэвтэрсээр байна. Саяхан гэхэд дэлхийн анхны робот цагдааг олон нийтэд танилцуулжээ.
Дубай хотын цагдаагийн бие бүрэлдэхүүний цоо шинэ гишүүн болох “Робокоп”-ыг 5 дугаар сарын 22-ны өдөр Персийн булангийн Мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх 4 дүгээр бага хурал болон үзэсгэлэнгийн үеэр танилцуулах үед робот цагдаа зочдын амрыг эрэн мэндчилсэн байна.
Дубай хотын цагдаагийн бие бүрэлдэхүүний цоо шинэ гишүүн болох “Робокоп”-ыг 5 дугаар сарын 22-ны өдөр Персийн булангийн Мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх 4 дүгээр бага хурал болон үзэсгэлэнгийн үеэр танилцуулах үед робот цагдаа зочдын амрыг эрэн мэндчилсэн байна.
1.78 м өндөр, бараг 100 кг жинтэй "Робокоп" нь хотын оршин суугчид болон жуулчидтай харилцан ойлголцохыг хичээн ажиллана.
“Сэтгэл хөдлөл мэдрэгчтэй” уг робот хүний дохио зангаа болон биеийн хөдөлгөөнийг 1.5 м-ийн зайнаас ялган таньж чадах ажээ. Үүнээс гадна, хүний нүүрний хувиралд дүн шинжилгээ хийж тухайн хүн аз жаргалтай, уйтгар гунигтай эсвэл уур бухимдалтай байгаа эсэхийг ялган тогтоож чаддаг байна. Таныг аз жаргалгүй байгааг робокоп харвал найз нөхдийн чинь нэгэн адилаар таны сэтгэлийг засах гэж оролдох аж. Хамгийн гол нь гэмт хэрэгтэй тэмцэх үед интернет, хиймэл оюун ухаан болон бусад ухаалаг технологийг ашиглан гэмт хэрэгтний нүүр царайг таних чадвартай.
Дотор нь суулгасан таблетаар тоноглогдсон "Робокоп" нь зургаан хэлээр ярьж чадах бөгөөд хүмүүстэй харилцаж, хүмүүсийн асуултанд хариулж гар барин ёсолж чаддаг.

Дубай хотын Цагдаагийн газрын ухаалаг үйлчилгээний албаны ерөнхий захирал, Халид Нассер Аль Раззуки хэлэхдээ “их дэлгүүр болон гудамжинд хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй "Робокоп" бол цагдаагийн хүчинд нэмэгдэж буй хамгийн сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмж бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, хотын аюулгүй байдлыг хангахад бидэнд туслахаар зохион бүтээгдсэн юм” гэлээ.
Х.Сарнай