ОУВС-гийн эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар Монголбанкинд орж ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд байршлаа.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл одоогоос 13 цагийн өмнө хуралдаж, Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг баталсан.Тэгвэл дөнгөж сая эхний ээлжийн санхүүжилт болох 27.9560 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ буюу ойролцоогоор 38.6 сая ам.доллар Захирлуудын зөвлөлийн баталснаар Монголд орж ирлээ. Эхний санхүүжилт 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер “ОУВС-гийн ямар ч зээл тухайн улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бус төлбөрийн тэнцэлд зориулагддаг. Тиймээс ОУВС-гаас эхний удаад олгож байгаа санхүүжилт Монголбанкны дансанд байршина. Ингэснээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэнэ. Нөөц нэмэгдвэл эдийн засгийн итгэл сэргэж, зэрэглэл тогтоох байгууллагууд зэрэглэлээ нэмэгдүүлнэ” гэсэн юм.
Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдсанаар нийт 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилт босгох бөгөөд зөвхөн ОУВС-гаас 440 орчим сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгох юм. Уг зээлийн эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувиас доош хүүтэйгээр олгоно.
Нийт 5.5 орчим тэрбум ам.доллараас 2 тэрбум ам.доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтсан бол ОУВС-гаас гадна Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл /15 жилийн хугацаатай, 2 хувиас доош хүүтэй/ амалснаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулагдаж, оруулахаар болсон. Түүнчлэн Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд авч хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
10 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
14 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день