Б.Обамагийнх Вашингтонд 8.1 сая доллараар орд харш худалдан авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийнх нийслэл Вашингтон хотод түрээсэлж байсан орд харшаа худалдаж авчээ.
Вашингтоны дээдсийн хүрээнийхэн амьдардаг Калорама дүүрэгт орших, есөн унтлагын өрөө, 8 угаалгын өрөө бүхий чулуун орд харшийг 8.1 сая доллароор худалдан авсан байна.
Бага охин болох 15 настай Саша-г ахлах сургуулиа төгсөх хүртэл Б.Обамагийнхан Вашингтонд амьдрахаар шийджээ.
Ерөнхийлөгч Б.Обама энэ оны нэгдүгээр сард Цагаан ордноос явснаасаа хойш гэргийн хамт дэлхийгээр аялсаар байгаа юм.
Ноён Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч Кевин Льюис өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Б.Обама, хатагтай Мишель нар наад зах нь 2 жил хагасын хугацаанд Вашингтонд амьдарна. Тиймээс тэд 771 m2 энэ хувийн орон сууцыг түрээсэлж байснаас худалдаж авсан нь дээр юм байна гэж үзээд 8 сая гаруй доллароор худалдан авсан” гэв.

Б.Обамагийнхны худалдаж авсан энэ үл хөдлөх хөрөнгө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жо Локхартынх байжээ. Ж.Локхарт энэ сууцыг 2014 онд 5.3 сая доллароор худалдаж байсан аж.
“Amazon” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд “Washington Post” сониныг эзэмшигч Жефф Безосын 23 сая долларын үнэтэй орд харш Б.Обамагийн шинэ гэрээс холгүй байдаг гэнэ.
Мөн тус дүүрэгт АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванкагийнх байдаг ажээ. Түүний нөхөр Жаред Кушнер нь Цагаан ордны тэргүүний ахлах зөвлөх билээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мөн тус дүүргийн оршин суугч гэнэ. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард тус дүүрэгт 5.6 сая доллароор хувийн сууц худалдан авчээ.
Г.Доржханд